- Торгомсог даавуун дээр бий болсон нүүр болон амьтны тосыг хоолны халбага ус, хоолны халбага нашатырын спирт, цайны халбага глицерин хийж, 10 минут байлгаад толбыг арилгаж, дараа нь цэвэр усаар угаана.
- Уруулын будагны толбыг спиртээр, хумсны лакны толбыг ацетоноор тун болгоомжтой өнгийг өөрчлөхгүй арчина.
- Арьсан дээрх толбыг бензин эсвэл цайны халбага нашатырын спирт, гурван хоолны халбага давсыг таван литр усанд уусгана норгосон алчуураар арчина.
- Элгэн хүрэм, пальтог таван халбага усанд уусгасан халбага нашатырын спиртийн уусмалаар сайтар арчина.
- Кофе, какао, шоколадны толбыг глицерин, давсыг хольж дээр нь асгаад цэвэрлэнэ.
- Зэвний ялимгүй толбыг нимбэгийн шүүсээр хэд дахин арчиж, индүүдсэний дараа угаавал арилна.