Заримдаа гэр бүлтэй болж тогтносон амьдралтай болсон хүмүүсийн хувьд ганц бие бүх хүмүүс тэдэнд атаархдаг мэт санагддаг. Гэтэл үнэндээ ганц бие хүмүүс ч гэсэн өөрийн энэхүү амьдралд сэтгэл хангалуун байдаг бөгөөд үүнийгээ дараах байдлаар тайлбарласан аж. Ингээд ганц бие амьдралын давуу талыг сонирхоцгооё.
Хэн нэгэнтэй хамт байх үед заримдаа таны тавьсан зүйл байрандаа байхгүй байх тохиолдол гарна. Харин ганцаараа амьдрах үед таны тавьсан бүх зүйл байрандаа байх болно. Хэн ч түүнийг оролдохгүй.
Заримдаа хэт их ядарсан үед олон аяга угаах ихээхэн төвөгтэй санагддаг. Тэгвэл ганцаараа амьдрах үед та зөвхөн өөрийнхөө хэрэглэсэн аяга тавгаа л угаана. Агаар бохирдуулсан ч хэнээс ч ичих шаардлагагүй шүү дээ.
Ганцаараа амьдрах үед хэн ч танд өөрт тулгарсан асуудлын талаар амарч байх үед чинь ярихгүй. Тиймээс бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд санаа зовох бус харин өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх, тунгааж бодох боломж ганцаараа амьдрах үед илүү их гарна.
Заримдаа чив чимээгүй орчинд зөвхөн өөрийн хүссэн зүйлийг хийх хүсэл төрдөг. Тэгвэл ганцаараа байх нь нам гүм орчныг бүрдүүлэхэд тусалдаг.
Хэрвээ та интроверт, бусадтай харилцах төдийлөн дургүй бол ганц бие амьдрал танд тохирно. Хэн ч таны амгалан тайван байдлыг алдагдуулахгүй.
Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолондоо та өөрийн хүссэн зүйлийг идэх боломжтой. Хэн нэгэн таныг зөв эсвэл буруу хооллож байна гэж шүүмжлэхгүй.
Заримдаа өөрийн идэхийг хүссэн зүйлийг хөргөгчдөө үлдээж яваад орой ирэхэд аль хэдийн дууссан байх үе гардаг. Тэгвэл ганцаараа амьдрах үед ажлаа тарж ирээд хөргөгчөө ухах үед таны үлдээсэн зүйл байж л байх болно.
Сэтгэл санаа тавгүй байх, эсвэл ямар нэгэн асуудлын шийдвэрийг олохын тулд өөрөө өөртэйгөө чанга ярих тохиолдол гарна. Энэ үед мэдээж, бусад гэр бүлийн хүмүүс тань таныг яг л “галзуу” нэгэн мэтээр хүлээн авна. Харин ганцаараа амьдрах үед та хүссэнээрээ өөрөө өөртэйгөө чангаар ярих боломжтой бөгөөд хэн ч таныг “галзуу” гэж харахгүй.
Өрөөнд халуун эсвэл хүйтэн байх үед та бусдын үзэл бодлыг сонсохгүйгээр зөвхөн өөрийнхөө хүсэлд нийцүүлж кондишны температурыг тааруулах боломжтой.
Хэн нэгнээс санаа зовохгүй өдөржингөө нүцгэн гэртээ явж болно.
Бүсгүйчүүдэд тулгардаг томоохон асуудлын нэг нь хоолны дэглэм барих байдаг. Харин ганцаараа байх үед хэн ч танд төрөл бүрийн хоол санал болгохгүй учир та хүссэнээрээ дэглэмээ барих бүрэн боломжтой.
Ямарваа нэгэн зүйлийг хийхийн тулд заавал хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй зөвхөн өөрийн хүссэнээр хийх боломжтой.
Олон хүнтэй байх үед цэвэрлэсэн гэр нэг л мэдэхэд эмх замбараагүй болсон байдаг. Тэгвэл ганцаараа байх үед гэрээ цэвэрлэсний дараа хэн ч таныг хийсэн зүйлийг 10 минутын дотор бужигнуулахгүй.
Заримдаа өдрийн цагаар унтах хүсэл төрөх үед олон хүн бужигнаж чимээ гаргах, эсвэл хэн нэгэн зурагтыг хамгийн чанга дээр нь тавьж үзэх тохиолдол гарна. Харин ганцаараа байх үед хүссэн үедээ унтаж болохоос гадна хэн ч таныг зурагт асааж, чанга ярьж сэрээхгүй.
Оройтож гэртээ ирсэн тохиолдолд хэн нэгнийг сэрээчихвий гэж санаа зовохгүйгээр зурагт, гэрэл, хөгжим асааж болно.
Та өөрийнхөө дургүй киног гэр бүлийн гишүүдийн сонирхолд нийцүүлж үзэх шаардлагагүй болох бөгөөд өөрийн дуртай киног, хүссэнээрээ үзэх боломжтой.
Ажлаас тарж ирэх үед угаалтуур дотор хэн нэгний хэрэглэсэн бохир аяга таныг хэзээ ч хүлээхгүй.
Томилолтоор яваад эргэж ирэхэд гэр тань ямар байдалтай угтахыг та үргэлж мэднэ. Таны үлдээсэн тэр л хэвээр гэр тань таныг угтах болно шүү дээ.
Заримдаа залхуурмаар санагдах үедээ гэрээ цэвэрлэхгүй байсан ч болно шүү дээ. Хэрвээ гэрийн тань замбараагүй байдлыг танаас өөр хэн ч харахгүй байвал энэ замбараагүй байдал биш.
Тайван удаанаар шүршүүрт онгорхой хаалгатай орж болно.
Хэн нэгний тав тухыг алдагдуулахгүйгээр та өөрийн хүссэн зүйлийг хийх боломжтой.
Гэрээ цэвэрлэх, хоол хийх, мөнгө барих гэх мэт зүйлсийг та бүрэн өөрөө хийж сурна. Учир нь танд танаас өөр найдах хүн байхгүй шүү дээ.
Хэдэн цагт гэртээ ирэх талаараа хэнд ч тайлагнах шаардлагагүй.
Өдөр, шөнө, өглөө, орой гээд та хүссэн цагтаа өөрийн дуртай хоолыг өөрийн сонирхолд нийцүүлж хийж болно. Заримдаа түргэн хоол ч идэж болох юм.
Хувцасны шүүгээгээ хэнтэй ч хуваалцах шаардлага танд тулгарахгүй.
Гэрийнхээ дотоод засал чимэглэлийг сонгохдоо зөвхөн өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлж сонгох боломжтой бөгөөд хэн ч таны сонголтыг шүүмжлэхгүй.
Зурагт үзэнгээ дарс шимэх эсвэл үд дунд хүртэл унтсан ч хэн ч танд юу ч хэлэхгүй. Та зөвхөн өөрийн хүслээр байх болно. Хүсвэл унтах, хүсвэл босох, хүсвэл дуу дуулах, хүсвэл зурагт үзэх гэх мэт…
Заримдаа гадуур гарах гэдэг олон гишүүнтэй гэр бүлийн хувьд томоохон асуудал болдог. Учир нь гарах гэж нэг нэгнээ хүлээсээр байгаад ямар нэг зүйлд хоцрох, замын түгжрэлд орох гэх мэт асуудал тулгарч болно. Харин ганцаараа амьдрах тохиолдолд хэн нэгнийг хүлээх шаардлагагүй шууд л хувцасаа өмсөөд гарах болно.
https://www.caak.mn/post/view/268087