Түүнд нэг сая доллар амласан бололтой. Энэ талаарх мэдээлэл өнгөрсөн мягмар гарагт тодорхой болсон бөгөөд Надя санхүүгийн хувьд дампуурсанаа ч зарлажээ. 14 хүүхдийн эх байрныхаа төлбөрийг ч хийж дийлэхээ байсан тухайгаа ярьжээ. Ингээд материаллаг дэмжлэг нэн яаралтай шаардлагатай байгаа тул тэрээр порно кинонд тоглохоор гэрээнд гарын үсгээ зурсан байна. TMZ сайтын мэдээлсэнээр урьдчилгаанд хэдийг авах нь одоогоор тодорхойгүй гэнэ. өмнө нь Надя топлесс зургаа 10 мянган доллараар авахуулж байв. –Хэрвээ энэ ашигтай ажил байгаад надад том байшинтай болох боломж бүрдвэл би дуртайяа үргэлжлүүлэн порнонд тоглох болно гэжээ. өмнө нь Надягийн фетиш видео цацагдаж багагүй дуулиан дэгдэж байсан юм.
Р.Слава
ZINDAA