Холливудын гайхамшигт хосуудын нэгд зүй ёсоор ордог Селин Дионы гэр бүлд хүнд гарз тохиолоо. Тодруулбал, дуучин Селин Дионы нөхөр продюсер Рене Ангэлил удаан хугацааны турш тэмцсэн хорт хавдрын улмаас өчигдөр буюу энэ сарын 14-ны өдөр хорвоог орхисон байна.
Тэдний хайрын түүхээс товч дурдвал, Дион 12, Рене 38 настай байхдаа анх танилцаж байжээ.
1980-аад он: Селины авьяасыг илрүүлэв
12 настай бяцхан охин дуу бичсэн хуурцгаа илгээснээр хөгжмийн зохиолч түүнтэй хамтарч ажиллах санал тавьжээ.
1987 он: Дурлалын түүх эхлэв
Селинийг 19 настай болоход тэд албан ёсоор үерхэж эхэлсэн юм. Селин “Хүнд хайртай болохоороо үүнийгээ бүх дэлхийд зарлахыг хүсдэг юм билээ” хэмээн ярьсан байдаг.
1994 он: Домогт гардаг шиг хурим
Хэдийгээр ээж нь эсэргүүцэж байсан ч тэд 1991 онд сүй тавьж, 1994 оны арванхоёрдугаар сарын 17-нд Монреальд хуримаа хийсэн байна.
1995 он: Шинэхэн хосууд
Урлагийн салбарт хамтран зүтгэж байгаа хосуудын карьер өсч буй нь гайхалтай мэдээ байлаа.
1997 он: Уран бүтээлийн оргил
Дионы дуулсан “Beauty and the Beast” хувилбар 1991 онд Грамми, Оскар хүртэж байсан ч 1997 онд алдарт Титаник киноны “My Heart Will Go On” дуугаараа Академийн шагнал хүртлээ.
1998 он: Сэтгэл өвдөм онош
1988 онд Ангэлил хоолойны хорт хавдраар өвчлөхөд Дион уран бүтээлээсээ түр хөндийрөн түүнийг халамжилж эхэлжээ.
2000 он: Хорт хавдаргүй болсноо зарлав
2000 онд Ангэлил хорт хавдаргүй болсноо олон нийтэд зарлаж, Лас-Вегаст үүнийгээ тэмдэглэлээ.
2001 он: Хосууд хүүтэй боллоо
Хосууд 2001 онд Рене Чарлес нэрт хүүтэй боллоо. Ингээд хуримаа хийсэн сүмдээ хүүгээ адислуулсан юм.
2002 он: Тайзнаа эргэн ирэв
Ангэлис эрүүл болсноор Дион 2002 онд “A New Day Has Come” цомгоо гаргалаа.
2007 он: Лас-Вегасаас нүүв
717 тоглолтын дараа тэд ийнхүү сүүлчийн тоглолтон дээрээ тэр хүү, нөхөр хоёроо тэвэрлээ.
2010 он: Ихрүүдтэй боллоо
Хамгийн сонирхолтой нь, түүний ихэр хөвгүүдийн нэгнийх нь нэрийг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нелсон Мандела өгсөн байна.
2013 он: Ахиад л хорт хавдарын аюул тохиов
2013 онд Рене дахин хорт хавдартай болсон байна. Тэрээр хавдрын эсээ авахуулах хагалгаанд оржээ.
2015 он: Эцсийн тэмцэл
Эцэстээ тэд Лас-Вегаст буцаж ирж амьдаржээ. Энэ үед Дион “USA Today”-д өгсөн ярилцлагадаа “Одоо миний хийх зүйл бол би хүүхдүүдээ харж, хандаж чадна гэдгийг нөхөртөө ойлгуулах явдал юм” гэжээ. Рене түүнд “Чиний тэвэрт амьсгал хураахыг” хүсч байна гэсэн аж.
Ийнхүү тэд агуу хайрын түүхийг хамтаа бүтээж чадсан юм.
Эх сурвалж: eagle.mn