Загварын ертөнцийн төгс бүсгүй гэгддэг С.Төгс сүүлийн үед тун нам гүмхэн амьдарч байгаа. Түүний хувьд загвар өмсөгч Н.Эрдэнэцогттой гэрлэж, хөөрхөн охинтой болсон. Тэдний хамтын амьдрал даанч удаан үргэлжлээгүй.
Загвар өмсөгч бүсгүйн хувьд анхны амьдралдаа цэг тавьсны дараа бас л мэргэжил нэгтнээ амрагаараа сонгосон. Загвар өмсөгч Ч.Сүбээдэй тэр хоёрын дотно харилцаанд ч бас гэнэт л цэг тавигдсан.
Тэгвэл загвар өмсөгч бүсгүй анх удаа амьдралынхаа талаар ам нээж, нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр энэхүү ярилцлагандаа гурав дахь амьдралаа зохиох гэж яарахгүй байна гэдгээ ч дурдаад амжжээ.
www.mnews.mn