Тархины судсыг тогтмол цэвэрлэснээр толгойн өвдөлтөөс сэргийлж болохоос гадна ой санамж сайжирч, сэтгэл санаанд ч мөн эерэгээр нөлөөлдөг. Тархины судсыг цэвэрлэх үр дүнтэй, баталгаатай 4 арга байдаг.
Тархины судсыг тогтмол цэвэрлэснээр толгойн өвдөлтөөс сэргийлж болохоос гадна ой санамж сайжирч, сэтгэл санаанд ч мөн эерэгээр нөлөөлдөг. Тархины судсыг цэвэрлэх үр дүнтэй, баталгаатай 4 арга байдаг.
1.Зөгийн бал болон хушга
Таван ширхэг хушгыг жижиглээд дээрээс нь нэг амны халбага байгалийн зөгийн бал, мөн чимх корица, цагаа гаа хийж хутгаад хөргөгчиндөө нэг хоног байлгана. Уг бэлдмэлээ өдөрт 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө амны халбагаар хэрэглэнэ. Таван ширхэг хушга болон нэг амны халбага зөгийн бал нь энэхүү бэлдмэлийн зохистой харьцаа бөгөөд ихээр бэлдсэн тохиолдолд уг харьцаагаар бэлдмэлээ бэлдэхийг анхаарна уу.
2.Сонгины шүүс болон зөгийн бал
Сонгины шүүснээс 3 аяга хэрэгтэй бөгөөд түүнийгээ нэг аяга зөгийн балтай хольж өдөрт мөн л 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө амны халбагаар ууж хэрэглэнэ.
3.Байгалийн гаралтай шүүс
Өдөр бүр хоол идэхээс 30 минутын өмнө аяганы талаар анар жимсний шүүсийг /алим болон луувангийн шүүс байж болно/ ууж хэрэглэнэ. Дэлгүүрээс авсан тохиолдолд байгалийн гаралтай эсэхийг нь сайтар нягтлах хэрэгтэй. Эсвэл гэрийн нөхцөлд жимсээр нь шинэхэн шүүс бэлтгэн уугаарай.
4.Ашигтай бүтээгдэхүүнүүд
Судас цэвэршүүлж бие организмыг бүхэлд нь эрүүлжүүлэхийн тулд өдөр бүр өглөөний цайнаас 30 минутын өмнө нэг ширхэг жүрж, багахан хэмжээний үзэм, хушга идэж, 15-20 минутын дараа зүсэм нимбэг, зөгийн балтай аяга ус уугаад, 10-15 минутын дараа өглөөнийхөө цайгаа ууж болох аж.