Польшдоо төдийгүй дэлхийн цөөнгүй оронд аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлсэн эрхэмсэг хатдын энгүй чимэг болсон “Hamana” брэндийн дотуур хувцасны загваруудаас сонирхуулж байна.
Энгийн биед эвтэйхэнээс гадна бүсгүй таны төрөлхийн гоо сайхныг тодотгож, “өө”-г тань засах өнгө үзэмж хийгээд чанар сайтай материалаар гараа гаргаж урласан тус брэндийн моделиор Польшийн нэрт “Линжери Модель” (Дотуур хувцасны загвар өмсөгч) Моника Пьетрасинска ажиллажээ.
“Hamana” брэндийн хамт олон дотуур хувцасныхаа материалыг “загвар”-ын эх орон гэгддэг Итали, Австри, Франц зэрэг орнуудаас оруулж ирдэг бөгөөд загвар өмсөгч Моникагийн хувьд гайхалтай төрх, бие цогцсоороо энэ салбартаа төдийгүй эрчүүдийн харааг булаасан “чадварлаг + үзэсгэлэнтэй” нэгэн ажээ.