“MN-25”-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээрээ олны танил болсон Г.Алтантүрүү хэсэг хугацаанд телевизээсээ гарч бие даан “Ноён солиот” хэмээх сонин нэртэй хийгээд авсан. Энэхүү нэвтрүүлгийг хийж байхдаа “Толь” нэртэй сонин гаргаж эрхлэгчээр нь ажиллаж байсан. гэвч тэрээр эргэн телевиздээ орж нэвтрүүлгээ дахин хийж эхэлсэн ч амжилтанд төдийлөн хүрээгүй. Үргэлж л шинэ содон зүйлийг эрэлхийлж байдаг тэрээр хувийн амьдралдаа эрс шинэчлэлийг хийжээ.
Олон бүсгүйтэй нэр холбогдож хамтран амьдарч салж нийлж байсан тэрээр энэ удаа ханьтайгаа учирсан бөгөөд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гээд хөл нь газар хүрэхгүй баяртай яваа гэнэ. Түүний эхнэрийг Гэрэлээ гэдэг бөгөөд 101,7 радиод хөтлөгч,редактор хийдэг төдийгүй шоу бизнест хүч үздэг нэгэн гэнэ. Г.Алтантүрүүгээс хэдэн насаар эгчмэд бүсгүй Гэрэлээ нэрээрээ урлагийнханд танил болсон уг бүсгүй ихэвчлэн дуучдын тоглолт зохион байгуулдаг авъяаслаг нэгэн гэнэ.
С.Анир