Тун удахгүй бид маш сонирхолтой, ер бусын хослолыг үзэж, сонирхох болно. Дуучин Бейонсе, Мэрайя Кэри нар хослон дуулахаар бэлтгэж байгаа бөгөөд ойрмогхон хамтарч дуулсан дуугаа толилуулах юм.
Хоёр дуучин өнгөрөгч долоо хоногт болсон нэгэн буяны үйл ажиллагаан дээр хамтарч дуулах талаараа ярьж тохиролцжээ. Тэд нэлээн шийдэмгий байгаа бөгөөд удахгүй дууныхаа бичлэгт орж мэдэх гэнэ.
Уулзалтынхаа зургийг Кэри өөрийн Инстаграм дээр тавьсан бөгөөд дор нь “Хоёр бүсгүй – нэг учир шалтгаан” хэмээн бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn