Чайковскийн нэрэмжит XV удаагийн олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагналт, гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, ОХУ-ын Марийнский театрын гоцлооч Г.Ариунбаатар Ж.Бизегийн “Кармен” дуурьт Эскамильогийн дүрийг бүтээхээр болжээ.
Тус дуурийг энэ сарын 20-нд Санктпетрбург хотын дуурийн театрт нэг л удаа тоглох аж.