Улаан даашинзтай Салма Хайек. Тэр нөхөртэйгөө Калифорни мужийн Брэнтвүүд хотын “Кацүяа” зоогийн газраар үйлчлүүлсний дараа “Ford Mustang” автомашинд суусан байна.
Түүний нөхөр, тэрбумтан Франсуа-Хенри Пиналт үзэсгэлэнтэй эхнэртээ энэхүү хурд, хүчтэй автомашиныг худалдан авч өгчээ. Уг автомашины үнэ 150 мянган ам.доллар. Харин Франсуа Пиналтын гэр бүлийн хөрөнгө 11 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Шилдэг гүйцэтгэх захиралд тооцогддог тэрбээр Францын PPR компанийн СЕО юм. Франсуа Пиналт энэ компаниас жилд 805 мянган ам.долларын цалин авдаг. Энэ нь өдөрт 1500 ам.доллар гэсэн үг.
2009 онд Франсуа дөрөв, Салма Хайек нэг хүүхэдтэй гэрлэжээ.
Duulian