“Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хамгийн дуулиан шуугианы эзэн болж чадсан Лейди Гага, Лео нарын хооронд таарамжгүй асуудал үлдсэн эсэх талаар асуудаг.
Гэвч үгүй бололтой. 88 дах удаагийн Оскарын наадамд тэрбээр Леод амжилт хүсч, “хамгийн шилдэг № 1 Лео Оскарын шагналыг авах ёстой хүн” хэмээжээ.
Оскарын наадамд 12 төрөлд нэр дэвшсэн “The Revenant” уран бүтээлээрээ Лео “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшсэн.Түүний хувьд Оскарын наадамд зургаа дах удаагаа нэр дэвшиж буй бол “Алтан бөмбөрцөг” наадмаас ” American Horror Story” киногоор телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин шагнал гардсан Гагагийн хувьд анхны Оскарын наадам бөгөөд тэрбээр “Til It Happens To You” дуугаараа шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн юм.