Өнөөгийн 21 дүгээр зуунд нийгмийн хөгжил их хурдтай болж, хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн хурд гэдэг зүйлтэйгээ уралдаж амьдрах шаардлагатай болсон. Нэгэн өрх гэдэг нийгмийг бүрдүүлэгч нэгэн бичил хэсэг байж, тэр өрхийн тэргүүлэгч нуруун дээрээ ихээхэн ачаа үүрч байна. Эрчүүд маань өнөөдөр өрх гэрээ авч явах, өөд татах гэж зүтгэж байна. Нэг нарнаас нөгөө нарны хооронд цаг завгүй явна. Ийм их хурдтай явахад ямар ч хүн мэдээж ядарна, тамирдана. Харин үүнийг даван туулах эрч хүч энергийг гэр бүл нь өгч, оршин тогтнох үндэс суурь нь болдог. Таны зорилго, хүрэхээр төлөвлөсөн газар, маргаашийн мандах нар, гэрэл гэгээг харах хамгийн том хүчин зүйл бол таны халуун дулаан гэр бүл үр хүүхэд, хайртай гэргий чинь байдаг. Тийм учраас тэдэндээ аль болох цаг заваа илүү зарцуулж, ажлаа амжуулж дууссан л бол гэртээ эртхэн харьж, тэр их хүч энерги, баяр баяслыг авч, маргаашийн хурд хүчээ сэлбэх ёстой гэж бодож байна.
Эмэгтэйчүүд