АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийн хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн мэдэгдлээ. Тэрээр АВС телевизэд өчигдөр өгсөн ярилцлагынхаа үеэр ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудлыг хөнджээ.
Барак Обама улсдаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг нэгэнт хүлээн зөвшөөрөхөөр хэмжээнд хүрснийг мэдэгдээд гэхдээ муж бүр үүнд өөр өөр хандаж болохыг үгүйсгээгүй ажээ. Обама ярилцлагынхаа үеэр түүний охид нь хүртэл ижил хүйстэн гэр бүлийнхэнтэй найзалдаг тухай ярьсан байна.
Үүнээс өмнө Барак Обама Америкийн армид ижил хүйстнүүд өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг нуухгүй байх тухай шийдвэр гаргасан билээ.
Одоогоор Америкийн Айова, Вермонт, Коннектикут, Нью-Хемпшир, Массачусетс, Нью-Йорк мужуудад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин энэ оны зургадагуур сарын 1-нээс Вашингтон мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хууль хэрэгжиж эхэлнэ.