Олон түмэн энэ хоёрыг удахгүй сална гэж цуурсан. Тэгвэл Виктория, Дэвид Бэкхемүүд үүний хариуг гоё барьжээ. Сүүлийн үед нэлээн нэрд гарч яваа загвар зохион бүтээгч бүсгүй, домогт хөлбөмбөгчин нар гар гараасаа барилцан гудамжаар зугаалсан аж.
Энэ хоёрыг папарацци нар байнга мөшгөдөг. Дээр нь тэдний ууган хүү Брүүклин гэрэл зургийн аппарат бариад ээж, аавыгаа мөшгөх болсон байна.
Мань хоёрын нялуун байдалтай байгаа гэрэл зургуудыг аваад олон нийтийн хүртээл болгож эхлэв. Саяхан Брүүклин нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр гар гараасаа барилцаж яваа ээж, аав хоёрынхоо гэрэл зургийг байршуулаад дор нь зүрх тавьжээ. Эх сурвалж www.wikimon.mn