Узбекистаны гимнастикч Оксана Чусовитина Рио-гийн олимпийн наамдын эрхээ авлаа. Тэрбээр долоо дахь олимпдоо оролцох гэж буй нь энэ ажээ.
Оксана Чусовитина ЗХУ гэж байх үед л спортын гимнастикийн улсын аваргын алдрыг хүртэж явсан юм быайна. Тэрбээр Рио-де-Жанейрогийн олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд 45 дугаар байрыг эзэлснээр эрхээ авчээ. Өнгөрсөн оны намар Оксана Шотландын Глазго хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн эрх авахыг хичээсэн ч чадаагүй юм байна.
Оксана Чусовитина Рио-гийн олимпод оролцож чадвал спортын гимнастикийн түүхэнд олимпод долоон удаа оролцсон анхны тамирчин болж түүхэнд бичигдэнэ. Түүнээс өмнө Болгарын Йордан Йовчев олимпийн наадамд зургаан удаа оролцсон нь дээд амжилтад тооцогддог юм.
Оксана Чусовитина нь 1992 оны олимпийн наадмын алтан медаль, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальтай тамирчин ажээ.
Р.Гэгээ