Нэг хэсэгтэ эл хүмүүсийн дунд эргэлзээ, маргааныг үүсгээд байсан “Hero” энтертайментийн алдагдсан бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тус нэвтрүүлгийг санаачлагч “Херо” энтертайнментын захирал, найруулагч Б.Баатар болон хөтлөгч П.Анужин нар үүссэн асуудлаас болж хоорондоо түнжин муудсан гэхэд болно.
Тэгвэл өнөөдөр тус нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Миний бие “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч. Санаачлагч, оюуны өмчийг эзэмшдэг хүний хувьд байр сууриа илэрхийлмээр байна. Нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг цацагдсан асуудлыг хууль хяналтынхан нягталж, дүгнэлт гарах хүртэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хийхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэв.
Эх сурвалж www.wikimon.mn