Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чи их хурдан уншдаг болохоор би их удаан бичиж байна аа.
Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гэвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн.
Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа сурагтай. Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн.
Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. Аа тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, гэр рүүгээ явган явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан. Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь.