Сайн дуучин гэж ямар хүнийг хэлэх вэ ?
-Студид дуулсанаа тайзан дээр баталж чаддаг хүнийг сайн дуучин гэнэ.
Та уурлахаараа яадаг вэ ?
-Нүдээ том болгоод л дуугаа өндөрсгөөд л…
Магтуулахаараа… ?
-Баярлана. Үнэн сэтгэлээсээ магтсан магтаалд дургүй хүн гэж байдаггүй шүү дээ. Заримдаа би уйлчихдаг.
Хэлэх дуртай уг ?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ
Стрессээ яаж тайлдаг вэ ?
-Бүжгийн зааланд, бясалгалын олбог дээр, гэр бүл үр хүүхэдтэйгээ байхдаа, найз нөхөдтэйгээ, тайзан дээрээ гээд маш олон янз даа.
Хүн загнаж чаддаг уу ?
Сайн загнана. Том том дуугараад л
Аз, хувь тавилан гэх мэт зүйлст итгэдэг үү ?
-Итгэдэг. Гэхдээ энэ бүхэн тухайн хувь хүнээс өөрөөс нь шууд шалтгаалдаг. Хүсвэл үүнийг өөрчилж ч болдог.
Залуу насанд алдаж болохгүй зүйл юу вэ ?
-Хийж бүтээж байгаа үедээ хэт ихээр бардамнах, биеэ тоох. Хүн ер нь ямар байснаа байнга санаж явах хэрэгтэй.
Урлаг таныг хамгийн ихээр яаж хүмүүжүүлсэн бэ ?
-Хүлээцтэй, тэвчээртэй, оюунлаг, тэмүүлэлтэй бас ухаалаг болгосон.
Амжилтын нууц юу вэ ?
-Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, чин сэттэл, баг хамт олноор ажиллах арга ухаан. Бас янз бүрийн давхрагын олон хүнтэй харьцах нийтэч зан.
Байнга амандаа аялдаг дуу ?
-Тухайн үеийнхээ байдлаас болоод янз янз л байдаг. Ихэвчлэн тэр үед ямар шинэ уран бүтээл хийж байна түүнийгээ л аялдаг.
Айл гэрийн аз жаргалтай байхын нууц нь юу вэ ?
-Гэр бүлийн амар гайван байдал, итгэлцэл, ойлголцол, эр нөхрөө буюу бие биенээ ойлгох, хүндлэх.
Хүнд байх хамгийн хамгийн үнэт баялаг юу вэ ?
-Гэр бүл, мэдлэг боловсрол, зөв caйхан амьдрал, амар тайван байдал.
Duulian