“Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаа амаржаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэрбээр олны өмнө ганц ч гараагүй бөгөөд анх удаа манай дуранд өртлөө. Тэрбээр хэдийгээр ээж болсон ч урьдын адил гоолиг сайхан хэвээрээ байлаа. Түүний нөхөр Билэгжаргалын хувьд “Камертон 2” шоуг хөтлөж байсан ч одоогоор уран бүтээлээ хийхээс гадна шинэ төрсөн эхнэр, охиноо асраад тун завгүй яваа. Рок попынхны дундаа бүл нэмсэн энэ хосыг монгол урлагийн хамгийн сайхан, хамгийн царайлаг хосууд хэмээдэг билээ.
Гэрэл зургийг С.Энхжин