Дорнодоос ирсэн загвар өмсөгч жаахан бор охин О.Ариунзул Буриадын гавьяат Б.Амархүүгийн найз бүсгүй, хамтран амьдрагч, хүүгийнх нь ээж болсноор олны танил болсон. Загвар өмсөгч О.Ариунзул дээрээ ганц эгчтэй. Ооны эвэр шиг хоёулхнаа өссөн, өөрөөсөө ганцхан нас төрсөн эгч О.Оюунзултайгаа О.Ариунзул их дотно. Ямартаа фэйсбууктээ О.Оюунзултай гэрлэсэн гэж бичиж байхав. Оюутан болоод хотод ирч, хамтдаа нэг байранд амьдардаг О.Оюунзул, О.Ариунзул хоёр хоёулаа найз залуутай болж, хүүтэй болсон. О.Оюунзул фитнесст явж, бодибилдингээр хичээллэхэд дүү О.Ариунзул нь байнга хамт байж, сэтгэл санаагаар дэмждэг байсан билээ. Тиймдээ ч О.Оюунзул богино хугацаанд амжил гаргаж “боди мисс” болсон. О.Оюунзулын найз залуу нь мөн бодибилдингээр хичээллэдэг. Саяхан төрсөн О.Оюунзул хөл хүнд үеийн зургаа харамгүй олон нийттэй хуваалцдаг.