Шуранхай хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг зохиолын дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлантай тоонт гэрт толгой холбоод багагүй хугацааг ардаа орхисон.
Нэлээд дуулиан шуугиан, хэл амтайхан нийлсэн тэдний хувьд адилхан уран бүтээлч төдийгүй Г.Эрдэнэчимэгийг оюутан ахуй цагаас л МУГЖ С.Жавхлан дэмжиж тусалдаг байсан гэдэг. Хамтлагийнхаа хоёр гишүүнээс бие хаа, царай зүсээрээ илүүрхдэг энэ сэргэлэн бүсгүй 2007 онд “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж миссийн титэм зүүж байсан удаатай. Түүний дараа Флиппин улсад зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уянгат сайхан уртын дуу, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч эх орондоо авчирч байсан. Харин жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээний дараа жилийнх нь буюу 2008 оны “мисс”-ээр “Universe Best Song-2009” тэмцээний ялагч дуучин Ч.Цэлмүүн шалгарч, Г.Эрдэнэчимэг түүнд титмээ шилжүүлж байжээ.
Н.Зол