Бүх цаг үеийн шилдэг загвар өмсөгчид цуврал
2. Dorothy Virginia Margaret Juba
Dorothy Virginia Margaret Juba 1927 оны 12 сарын 11-нд төрсөн. Сүүлд Dorothy Horan гэдэг нэрээр олонд танигдсан ч 1950-иад оны үед Dovima гэдэг нэрээр загвар өмсөгч маань алдрын оргилд хүрсэн.
Нью Йорк хотод төрсөн тэрээр явган хүний зам дээр Vogue сэтгүүлийн эрхлэгчтэй анх таарсан байна. Түүний анхаарлыг ихээхэн татсан бүсгүй маргааш нь гэхэд шууд зураг авалтад орсон гэдэг.
Загвар өмсөгч маань Richard Avedon-той хамтарч ажилладаг байсан бөгөөд энэ зурагчин түүний “Dovima зааны хамт” нэртэй Парисын “Cirque d’hiver” циркийн заантай авахуулсан зурган дээр ажилласан юм. Энэ зурган дээр өмссөн үдшийн хар даашинзыг Christian Dior-ын шинэ туслах Yves Saint-Laurent урласан байна.
Тэрээр маш богино хугацаанд супер модель болж чадсан ба тухайн үеийнхээ хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч байлаа.
Dovima загвараас гадна кино дэлгэцнээ дүрээ мөнхөлж амжсан юм. 1957 онд “Paramount pictures”-ийн “Marion in Funny Face” кинонд язгууртны төрхтэй ч хоосон толгойтой загвар өмсөгч Jackson Heights-ийн дүрд тоглож байжээ.
Dovima 1990 оны 5-р сарын 3-нд хорт хавдрын улмаас нас баржээ. Түүнийг нас барсны дараа Richard Avedon: “Тэр бол хамгийн сүүлчийн гайхалтай хээнцэр, язгууртны төрхөт гоо үзэсгэлэн байсан. Цаг үеийнхээ хамгийн онцлом гоо үзэсгэлэн” хэмээн нэрлэсэн байдаг.