Зун болох гэж байхад жин нэмнэ гэдэг тийм ч таатай асуудал биш. Ажил ихтэй учраас илүүдэл махаа фитнесст явж хасахад хүндрэлтэй байгаа биз? Бага сага өө дарчих аятайхан, дээрээс нь тренд болж байгаа хувцаснуудыг санал болгож байна.
1. Макси даашинз. Анжелина Жолигийн “моод” болгосон зуны урт даашинзийг санаж байнуу? Энд тэндээс “бултайчихдаг” сахилгагүй хэсгийг урт, сул даашинз нуучихна. Тэгээд ч илүү өндөр, гуалиг харагдуулдаг юм шүү. Дээрээс нь одоо хүртэл трендийн тайзнаас буугаагүй байна. Макси даашинзныхаа доор платформ ултай хөлөнд эвтэйхэн өндөр өсгийтэй сандааль өмсөөрэй. Хормой нь зузаан улыг далдалчих учраас чиний бие тэр чигтээ урт гоолиг харагдана.
2. Пеплум юпка, цамц. Мини, урт, дундаж гээд өөрийн чинь сонирхол ямар ч байлаа гэсэн дэрвэгэр цацагтай юпка илүүдэл махнуудыг далдалчихдаг. Бэлхүүс хэсгээрээ цацагтай бол харвинг бүр сайн нууна гээч. Тарган, махлаг гэж өөрийгөө голоод юпка өмсөхгүй байгаа бол найз минь том эндүүрч байна. Харин ч бошинз илүү эмэгтэйлэг, сайхан харагдуулдаг учраас илүүдэл жинд чинь хэн ч анхаарлаа хандуулахгүй. Дээрээс нь пеплум загвар өргөн хэсгийг нууж, хөлний чинь зөвхөн нарийхан хэсгийг бариу хэлбэрээрээ ил гаргадаг. Гэхдээ ташаан дээрээ биш бэлхүүсэн дээрээ дэрвэгэр цацагтайг сонгохыг зөвлөж байна. Тэгээд доор нь платформ биш, цэвэрхэн “шөмбөгөр” өсгийтэй гутал өмсөхөө мартуузай.
3. “Найз залуугийн” жийнс. Мөн л сүүлийн үед тренд болоод байгаа өргөн, шагайгаар татсан, хөөрхөн Т хэлбэрийн жийнс. Яг таарсан скинни жийнс унжсан гэдэс харвинг тодотгоод, тэгээд ч халуун байхад бариу жийнс хэцүү шүү дээ. Оронд нь эрэгтэй хүний гэмээр гуя хэсгээрээ өргөн, шилбээрээ бариу маягтай жийнснүүд танд тохирно. тэгээд ч цоглог бүсгүй чамайг эрч хүчтэй, өөрийнхөөрөө чөлөөтэй харагдуулна. Доод хэсгийг нь эргүүлсэн ийм жийнсийг сүүлийн үед өсгийтэй гутлан дээр зохицуулж өмсөх моод дэлгэрээд байгааг дуулгая.