Би өөрийгөө хэн гэдэг хэдэн настай яадаг юу хийдгээ бичихийг хүссэнгүй ээ. Надад дотны хүмүүсээсээ ч нуухаар тийм чухал асуудал тулгараад байгаа юм.
Учир нь би бусдаас өөрийн сул талаа нуухыг хичээдэг хүн юм л даа. Надад тулгараад байгаа асуудал юунд байна вэ гэвэл анхны минь хайр болох залуу гэнэт гараад ирсэнд л учир байгаа юм. 7 -н жилийн өмнө гадаадад сурна гээд явсан хойгуур нь би нэг залуутай 3 хамт амьдарч байна. Яг ч албан ёсоор хурим хийгээгүй ч гэрэлснээс ялгаа байхгүй. Одоо би хэнд нь юу гэж хэлэх вэ? Нэгийг нь хүлээж чадаагүй, нөгөөг нь өдийг хүртэл хуурсан болохоор хэнийг нь ч алдаж гомдоохыг хүсэхгүй байна. Эсвэл хоёуланд нь мэдэгдэхгүйгээр яаж давхар уулзах вэ? Надад эмэгтэй хүний хувиас зөвөлгөө өгөөч бүсгүйчүүдээ. Гэхдээ ийм сонголттой ямар ч эмэгтэй хүн нүүр тулдаг шүү дээ. Хэнийг нь сонгох вэ???