Мисс дүү, дуучин хүргэнийхээ ачаар бас ч гэж чамлахааргүй “од” болоод байгаа О.Оюунзул цахим ертөнцөд цаг ямагт өөрийгөө сануулдаг нэгэн. Фитнессээр эрчимтэй хичээллэж, хэн хүний анхаарлыг татахуйц “чамин” өгзөгтэй болсон тэрбээр нүцгэн зураг хөргөө авахдаа тун гаргуун.
Улсын чанартай томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж “Фитнесс мисс” өргөмжлөл хүртсэн О.Оюунзулын хувьд энэ спортоос ирээдүйн хань ижлээ олж авсан азтай бүсгүй. Хүсэл зорилго нэгтэй тамирчин залуугийн энгэр түшсэн тэрбээр хэдхэн сарын өмнө нярайлсан бөгөөд хөөрхөн хүүгийн ээж гэгдэж яваа.
Саяхнаас хүүгээ салхинд гаргаж, нөхөртэйгээ тун ч романтик аялал хийх болсон О.Оюунзулын нэгэн зураг олны шүүмжлэлийг дагуулж эхлэв. Учир нь, голын эрэг дээр ганцаарханаа унтаж буй хүүгийнхээ зургаар хальт гангарах гэсэн биш олон ээжүүдээс шүүмж сонсоно гэж тэр яаж мэдэх билээ. Мисс О.Ариунзулын төрсөн эгч гэгддэг О.Оюунзул ядаж дүүгээсээ зөвлөгөө авахгүй дээ.