Энэ зураг дээрх бүсгүйг та ямар мэргэжилтэй, хоббитой гэж бодож байна. Юлия Винс гэдэг энэ орос бүсгүйн эхний хэдэн зургийг хараад таах гээд оролдоод үз. Нэг л их нүд хөмсөг болсон, хальт харахад туяхан ч юм шиг.
Загвар өмсөгч, фото модель энэ тэр байх гэж санагдмаар.
Гэтэл Юлия нь бодибилдингээр мэргэжлийн түвшинд хичээллэдэг тамирчин юм байна. Бие хааг нь хар л даа. Өвлийн хувцастай явахад л хөөрхөн хүүхэн бэ энэ тэр маяглаад татаж чангаах гэвэл хүзүүгээ хуга мушгуулах нь гарцаагүй.