Хэрэв эр эм хоёр таашаал авч чадаж л байгаа бол сексэд хориотой зүйл байхгүй гэж үздэг. Гэвч амраг хосуудын хүсэл сонирхол зөрчилдөх, нийцэхгүй байх нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд зохицолд хэрхэн хүрэх вэ?
-Хамтын амьдралын эхний үед хосуудын сексийн арга барил нийцэхгүй байдаг. Ихэнх тохиолдолд эмэгтэй нь эрэгтэйдээ тохируулж зохицох нь хялбар л даа. Түүний дүрмээр тоглохдоо эмэгтэйн эрэгтэйд дасан зохицож, аажимдаа сексуальний байдал нь дээшилж, ч цар хүрээ нь ч өргөждөг.
-Харин эрчүүдийн хувьд тэвчээр, эв дүй чухал. Эротик тоглоом, энхрийллээс бэлгийн хурьцал руу алгуур шилжих, хэрэгтэй.
Эр хүний арга барилыг яаж өөрчлөх вэ. Эрчүүд сексийн тал дээр эмэгтэйчүүдээс ил үү зөрүүд байдаг. Тэд нэгэнт хэвшсэн арга барилаасаа салах тун дургүй байх нь бий. Хэрэв та улиг болсон байрлалыг өөрчилж дээр нь гарахыг хүсвэл эр хүн тийм амархан зөвшөөрөхгүй. Яагаад тийм байрлал сонгох болсонд чинь эргэлзэж хардахаас гадна түүнд тэргүүлэх үүрэг ролио алдаж магадгүй мэт санагдана.
Тиймээс түүний үзэл бодлыг өөрчлөхийн тулд танаас багагүй эв дүй шаардагдах болно. Учир шалтгааныг нь олохоос гадна түүний онцлогт тохируулан хандлагаа өөрчил. Нэг хэсэг үнсэлт, энхрийллийг илүү хүсэх жишээтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд асуудлыг шууд, тэр дор нь шийдэх гэж хэзээ ч бүү оролдоорой.
/Хань/