“Яг түүн шиг” шоуны финалд загварын ертөнцийн төлөөлөл болж үлдсэн модель Э.Энхболд Монгол Элвис Пресли алдрыг хүртээд буй. Өөрийгөө үнэхээр тэгээд төрчихсөн юм шиг мэдэрч тайзыг эзэгнэнхэн байсан нь зохисон гэж жигтэйхэн. Ингээд түүний талаар сонирхолтой баримтуудыг хүргье.
1. Э.Энхболд 1987 онд төрсөн. Хотын зах руу байдаг 62 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Гэр хороолол байшин хороолол зэргэлдээ оршдог орчин гэсэн үг. Эгэл жирийн гэр бүлээс гаралтай.
2. Түүнийг дуулалт тал дээр муугүй авьяаслаг гэж дүгнээд буй. СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцсан бөгөөд “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн юм билээ.
3. Боловсролдоо ихэд анхаардаг гэхэд хэтрүүлэн магтсан болохгүй. СЭЗДС-ийн Бизнес удирдлагын ангийг төгссөн бөгөөд “Моннис” компанийн борлуулалтын хэлтэст ажиллаж байв.
4. 2008 оноос загвар өмсөж эхэлсэн.
5. Английн Кент хотноо болсон “MR world 2013” тэмцээний үеэр Төрийн соёрхолт Б.Шаравын “Аав л ээж хоёр минь” дууг дуулж Авьяаслаг арван мистерийн нэгээр тодорч байсан. БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй модель.
6. 23 насандаа аав болсон. Охиндоо нэр өгөхдөө Гандантэгчинлэн хийдийн хамба Сангидоржийг зорин очиж байсан халамжтай аав.
7. Э.Энхболд хотын залууст шоу соёл нэвтрүүлэхээр “Ibiza Out” фестивалийг тун амжилттай зохион байгуулж буй.
8. “VR” хамтлагийн гишүүн. Бүрэлдэхүүнд нь модель Б.Галбадрах, Н.Жанцанноровын хүү нэг үе загвар өмсөж байсан Ж.Дамдинцэрэн, модель О.Билгүүн нар багтдаг. Бүгд нуруулаг. Царайны талаарх магтаалыг үзэгчдээс хангалттай сонсдог гэж байгаа.
9. Тэр мэдээж охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн. Гэргий Д.Отгонжаргал нь дизайнер бүсгүй бий. Хосууд ” O Couture” загварын шоугаа утгаар нь трэнд болгосон. Гэргий нь үйлэнд уран, нөхөр нь чадварлаг менежер.
10. Тэр нээлттэй юм шиг атлаа хаалттай, хаалттай юм шиг атлаа нээлттэй оньсого мэт хүн.
Э.Эгдэрмаа