– Жүжигчин, продьюсер, зохиолч, хөгжимчин Жонн Кристофер Депп 1963 оны 6 сарын 9-нд төрсөн бөгөөд тэрээр
Оскарт 3 удаа нэр дэвшиж, Алтан бөмбөрцгийг хүртсэн төдийгүй хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтанд ямагт дээгүүр явдаг. Тэгвэл, түүний яагаад тачаангуй байдгийн шалтгааныг харцгаая.
1. Түүний нүд
Хамгийн эхний шалтгаан нь түүний нүд. Түүнийх шиг гялалзсан, дүрэлзсэн нүднээс хэн нэгэн зугтаж чадна гэж үү? Түүнийг инээх үед, нүд нь гялалзан, инээдэг. Тэр бол нүдэндээ галтай, жинхэнэ од.
2. Тэр тал бүрийн авъяастай бас хөдөлгөөнтэй
Ахмад Жак Спарров, Хайчин гарт Эдвард, ЖМ Баррие, Свини Тодд, Галзуу Хаттер, Жонн Диллингер, Вилли Вонка, Рүү, Ишабод Кране, Эд Вүүд – Холливүүдын эрэгтэй жүжигчдийн хэн нэг нь түүний тоглосон бүх дүрд тоглож, амиллуулж чадах болов уу?
3. Тэр Холливүүдын хэв маягийх биш
Түүний онцгой дүр төрх нь секси байдгийн нэг шалтгаан байх. Хэн ч түүнийг сонгодог царайлаг гэж хэлэхгүй. Тэр бас муухай мөртлөө сэтгэл татам хүмүүсийн нэг ч биш. Тэр нэг л хачин жигтэй, ер бусын. Түүний одоогийн дүр төрх нь ч, цагаан костьюм өмсөж, нүдний шил зүүсэн Тако Беллын Колонел Сандерстай адил харагдах төрх нь ч тэр, зүгээр л секси.
4. Тэр хөгжилтэй
Их Британийн Телевизын ярилцлаганд орохдоо ч талгалзахын аргагүй, өөрийнхөөрөө байдаг. Этгээд бөмбөг, гоц байдлаараа амжилтанд хүрсэн алдарт инээдмийн жүжигчин, алиалагч Давн Френчийн шоунд оролцохдоо ч бусдын хайрыг татсаар. Жонни, Френч хоёрын тухайн өдрийн шоу телевизийн түүхэн дэх хамгийн урт үнсэлтээр дууссан юм.
5. Тэр шинэ тренд оруулдаг
За, ямар ч байсан тренд сэргээгч. Ахмад Жак Спарровын ачаар олон давхар хуниастай цамц, хэлхэгэр гутлын оройг нугалдаг моод загварын ертөнцөд эргэн ирсэн билээ.
6. Тэр COOL
Тэр дүр бүтээхдээ, өөрийнхөө ямар харагдахад огтхон ч анхаардаггүй. Алисиа гайхамшгийн оронд кинонд буржгар, улбар шаргал үстэй, Уйланхай Жаалд нулимсны дусалтай шивээстэй, Хайчин гартад бариу савхитай, Ахмад Жакд хатингаршсан далайны хувцастай, Вилли Вонкад хамбан хүрэмтэй, Рүү – д ардаа боосон гэзэгтэй гээд Жонни Депп бүгдийг хийсэн гээд бод доо.
7. Тэр бүтээлч
Тэр сонин хачин дүрийг гайхалтайгаар амилуулж, амьдруулж чаддаг. Эцэст нь, ТЭР ЗҮГЭЭР Л СУПЕР СЕКСИ.