Хvн бvрт байдаг зvйлийн нэг бол мэнгэ. Харин мэнгэ нь хvний заяа төөргийг илэрхийлхээс гадна биеийн аль хэсэгт гарсанаас хамааран зан төлөв, амжилт бvтээл зэргийг нь илэрхийлдэг аж. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн, муу ээлжлэх аж. Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу vйлийн vр дvн илvv мэдэгдэхvйц байна. Эрт vед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хvнийг ХV зуунд Европт шатаасан ч тvvх байжээ. Өнөөдөр мэнгэнд нэг их ач холбогдол өгөхөө больсон ч мэнгээр хvний хувь заяа эсвэл зан чанарыг тодорхойлох боломжтой гэж vздэг. Та бvхэн энхvv мэнгэний төөргөөр өөрийгээ нэг шинжээд vзээрэй.
Эрэгтэйчүүдийн мэнгэ
Духан дээрх мэнгэ: Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.
Чихэн дээрх мэнгэ: Хэнэггvйн шинж
Хvзvvн дээрх мэнгэ: Хэрэв баруун талд байрласан бол хvнд амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
Эрvvн дээрх мэнгэ: Бусдын хvндлэлийг хvлээдэг.
Мөрөн дээрх мэнгэ: Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.
Хавирган дээрх мэнгэ: Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.
Өгзгөн дээрх мэнгэ: Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
Цавин дээрх мэнгэ: Баруун талынх эд баялаг, нэр хvндийг авчирна. Зvvн мэнгэ өвчин зовлон, ядуурал.
Эмэгтэйчүүдийн мэнгэ
Хөмсгөн дээрх мэнгэ: Баруун хөмсгөн дээр бол аз жаргалтай гэрлэлт, зvvн дээр байвал эсрэгээр.
Нvдний орчимх мэнгэ: Нvдний орчим жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.
Хацар дээрх мэнгэ: Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зvvн хацрынх амжилтанд хvрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.
Уруул дээрх мэнгэ: Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай. Хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.
Цээжин дээрх мэнгэ: Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.
Бэлхvvсэн дээрх мэнгэ: Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.
Мөрөн дээрх мэнгэ: Үргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мөнгө, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.
Сарвуун дээрх мэнгэ: Хар бараан толбон мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.
Гаран дээрх мэнгэ: Танд амжилт, аз жаргал авчрах авъяас бий.
Шагайн дээрх мэнгэ: ажилч, хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.