Өдөр бүр л бидэнтэй хамт оршин байдаг инээмсэглэл гэгч энэ гайхалтай бэлгийг бид нүүрэндээ тодруулахаас биш түүний цаана нуугдах бүхнийг тэр бүр олж мэдэх нь ховор. Хүмүүс инээмсэглэж буй хэн нэгнийг хараад илүү их эерэг бодол өвөртөлдөг гэнэ. Таны инээмсэглэлийн цаана маш олон сонирхолтой фактууд байдаг. Онцгойлоод дурдах юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү их инээмсэглэдэг ба мөн нялх хүүхэд өөрт нь их таалагддаг хайртай хүндээ зориулан онцгой инээмсэглэлийг хадгалдаг гэнэ. Ингээд таньд инээмсэглэлийн талаар 10 сонирхолтой фактыг хүргэж байна.
- Хэн нэгэн нүүрэндээ инээмсэглэл тодруулахад соёл заншил, үндэс угсаанаас үл хамааран нийтээрээ энэ нь аз жаргалын илэрхийлэл хэмээн хүлээн зөвшөөрдөг.
- Инээмсэглэлийг судладаг мэргэжилтнийг “гелотологист” гэж нэрийддэг.
- Нийгэмд тохиох ситуаци бүрт хэрэглээнээс нь хамаараад 18 төрлөөр инээмсэглэлийг ашиглаж болно. Тухайлбал, сайн уу гэж хэлэхийн оронд мөн ямар нэгэн ситуацийг ойлгож буйгаа нөгөө хүндээ ойлгуулахад инээмсэглэл өргөн хэрэглэгддэг.
- Хөмсгөө зангидан баргар царай гаргахын тулд инээмсэглэхээс илүү их булчин шаарддаг гэнэ.
- Хүн төрөлхтөний илэрхийлдэг нүүрний хувирлаас инээмсэглэл хамгийн ихээр хэрэглэгддэг бөгөөд 5-аас авхуулаад 53 хүртэлх тооны булчинг ашиглан инээж болох нээ.
- Инээмсэглэл нь индорфин-г ялгаруулдаг ба сэтгэл санааг өргөж өгдөг гайхалтай эм. Бүр хуурмагаар инээмсэглэсэн ч энэ нь үйлчилдэг юм байна.
- Бусдаас ихээр инээмсэглэдэг хүмүүс илүү тааламжтай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, дур булаам байгаад зогсохгүй нийтэч нэгэн байдаг байна.
- Бид төрөхдөө л инээмсэглэх авъяас чадвартай төрдөг. Энэ нь хэн нэгнээс сурсан ч юмуу эсвэл олж авсан зүйл биш бөгөөд хараагүй төрсөн нялх хүүхэд ч гэсэн инээмсэглэх чадвартай.
- Хэн нэгнийг худал инээмсэглэж байна уу эсвэл чин сэтгэлээсээ инээмсэглэж байна уу гэдгийг мэдэхийн тулд инээмсэглэх мөчид нь тэр хүний нүд рүү харахад л мэдэж болох авъяас бас хүн төрөлхтөнд бэлэг болон өгөгджээ.
- Дөнгөж төрсөн хүүхэд инээмсэглэхгүй байгаа хүнийг хараад хажууд нь мөн инээмсэглэж буй нэгэн байвал түүнийг илүүд үздэг гэнэ. Энэ хандлага хэдий хүн болгонд ажиглагддаг ч нялх хүүхдээс та үүнийг олж харах нь элбэг байдаг.
Бүсгүй минь та инээмсэглэлийг битгий мартаарай.