“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч модель Э.Энхболд энэ өдрүүдэд Хонгконгод ажиллаж байна. “Монгол модель” агентлагийн бараг л нэрийн хуудас нүүр царай нь болсон тэрбээр хоёр сайхан бүсгүйн хамт замд гарчээ. Модель Б.Буджаргал, мисс Ю.Балжидмаа нар хамтдаа тэнд Азийн модель ассоцациацийн энэ оны шалгаруулалтад оролцож байна. Амжилт өвөрлөн ирдэг чадварлаг модель олон байдаг тул энэ гуравт их амжилт хүсэж суугаа хүн олон. Б.Буджаргалын хувьд Дарханаас гаралтай агаад “Говь”, “Алтай кашмер” брэндийн нүүр царай болж байсан. Сингапурын “Carrie models”агентлагт харьяалагдан эх орондоо үзэгдэх нь ховордсон. Харин Ю.Балжидмаа “2014 оны тэргүүн мисс” өргөмжлөлийг хүртсэн бүсгүй. Ийм хоёр салбартаа үнэлэгдсэн бүсгүй Э.Энхболдтой хамт шалгаруулалтанд оролцож байна. Э.Энхболдын тухайд гадаадын тэмцээнд оролцож буй анхны тохиолдол биш. Английн Кент хотноо болсон ” MR world 2013″тэмцээнд оролцож байсан. Asian star model өргөмжлөлийг хүртэж байсан юм.