Жүжигчин Жорж Клуни олон жил гоонь эр явсан билээ. Тиймээс түүний гэрлэх болсон тухай мэдээлэл олон шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан юм. Ийнхүү мань хүн гэр бүлийн аз жаргал гээч зүйлийг өөрийн биеэр мэдрэх болсон. Харин сүүлийн үед түүний эхнэр Амаль Клуни бие давхар болсон гэх яриа байсхийгээд л гарах боллоо.
Барууны хэвлэлүүд энэ удаад Амаль Клуни үнэхээр л жирэмсэн болсон хэмээн ам уралдан өгүүлцгээж байна. Хэрэв энэ үнэн бол Жорж Клуни анх удаагаа аав болох юм. Хэрэгт дуртай сэтгүүлчид Клунигийн гэр бүлийн найзуудаас энэ талаар тайлбар авчээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж хосууд энэ мэдээллийг ил болгохыг хүсэхгүй байгаа гэж ярив. Эх сурвалж www.wikimon.mn