Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа 57 кг-ийн жинд барилдаж олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Португалын Телма Монтейрог ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд олимп, дэлхийн аварга “Чоно” хочит Японы Каори Мацүмотог 22 секундэд л цэвэр ялсан юм. Харамсалтай нь аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Рафаэла Сильватай учраа таарч хариу мэхэнд орж, вазари алдсанаар ялагдсан юм.
Д.Сумъяа алтын дайтай мөнгөн медаль хүртэж, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан гавьяатай. Тэр Монголын жүдогийн түүхэнд олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч, бас олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болсон юм.