Энэ эмээг Ида Килинг гэдэг бөгөөд 101 настай юм. Тэрээр “ямар нэгэн амжилтанд хүрэхийн тулд заавал залуу, сайхан хэрэггүй” гэж хэлжээ. 2016 онд 100 метр зайг 1 минут 17 секунд гүйсэн байна. Энэ нь хэдий удаан мэт сонсогдож байгаа боловч насны ангилалдаа хамгийн хурдан, дээд рекорд юм.
Үүнээс гадна 2011 онд бас нэгэн дээд амжилтыг тогтоож байсан бөгөөд 95-99 насны ангилалд 60 метр замыг 29,86 секундэд туулсан юм. Түүний хөвгүүд анх гүйхийг санал болгожээ. Тиймээс Айдо өөрийн эрүүл мэндийн төлөө 67 настай байхаасаа гүйж эхэлсэн байна.
Ида Килинг 135 см өндөртэй, 38 кг жинтэй ч гүйж, дугуй унаж, иогоор хичээллэдэг. Тэрээр “Спорт дадалтай болоход хэзээ ч оройтохгүй. Нэгэнт хөгширсөн гээд хойш суух хэрэггүй. Би гүйж эхэлсэнээсээ хойш амьдралын эрч хүчийг мэдэрч, сэтгэл санаа өөдрөг, залуу юм шиг мэдрэмж авдаг болсон. Тиймээс оройтсон гэж бүү бодоорой” гэж зөвлөсөн байна.