Ганцаараа байхдаа зарим хүн ерөөсөө уйддаггүй. Тэд цагийг хурдан өнгөрүүлээд сурчихсан байдаг. Харин та өөрийгөө ганцаарддаг эсэхээ дараах асуултаар шалгаарай.
1. Гэр рүүгээ харихдаа ганцаараа алгуурхан алхдаг уу?
Тийм-1, Үгүй-0
2. Ганцаараа хүнд ажил дааж авах нь танд хүнд цохилт болдог уу?
Тийм-0, Үгүй-1
3. Түншүүдтэйгээ уулзахаас өмнө та ямар нэг ажлыг эхэлж чадах уу?
Тийм-1, Үгүй-0
4. Цонхоор гадагшаа харж суухад зугаатай юу
Тийм-1, Үгүй-0
5. Сайхан амарч байхад утас гэнэт дуугарах танд яршигтай байдаг уу?
Тийм-1, Үгүй-0
6. Та зугаалах дуртай юу?
Тийм-1, Үгүй-0
7. Та огтхон ч уйдахгүйгээр баярыг ганцаараа тэмдэглэж чадах уу?
Тийм-1, Үгүй-0
8. Та төрсөн өдрөөрөө олон хүн урьдаг уу?
Тийм-0, Үгүй-1
9. Олны дунд, таньж мэдэхгүй газар чөлөөтэй байж чаддаг уу?
Тийм-0, Үгүй-1
10. Урьд өмнө явж үзээгүй газраар хаяг хайгаад олохгүй бол хүнээс асуух уу?
Тийм-1, Үгүй-0
11. Та хүнийг сайхан үгээр урамшуулах дуртай юу?
Тийм-0, Үгүй-1
12. Та өөрийнхөө хүсч байсан мэргэжлээ эзэмшиж чадсан уу?
Тийм-1, Үгүй-0
9-с дээш оноо:
Та ганцаараа байх дуртай. Энэ үед аливааг бодон эргэцүүлж, нөхцөл байдалд дүн шинжилгээ өгч, мөрөөдөж байдаг. Хэт ганцаараа байх хандлага таныг орчноос хөндийрүүлж болох юм.
4-8 оноо
Та ерөнхийдөө ганцаарддаггүй хүн байна. Гэхдээ танд заримдаа бодол санаагаа цэгцлэхийн тулд ганцаараа байхад илүүдэхгүй. Хэдхэн цагаар ганцаараа байсан ч та эргээд л хүмүүстэй тааламжтайгаар харьцаж чаддаг юм байна.
1-3 оноо
Та дэндүү нүүрэмгий, олны дунд байх дуртай хүн байна. та ерөөс ганцаараа байх дургүй. Иймээс ч таныг өөрийн ажил хэргийн тухай огтхон ч боддоггүй гэмээр банйа. Ганцаараа аливаа асуудлыг сайтар тунгаан бодох нь танд огтхон ч илүүдэхгүй болов уу?