Саяхан попын хаан агсан Майкл Жексоны охин 14 настай Пэрис алдарт Опра Уинпригийн шоунд оролцжээ. Тэр үеэр охин аавынхаа амьдралын зарми нэг хэсгийг “төөрөлдсөн” хэмээн нэрлэсэн байна. Эргэн сануулахад попын хаан хүүхдүүдээ гадагш авч гарахдаа үргэлж нүүрний хаалт зүүлгэдэг байсан.
Ийм маягаар тэрээр хүүхдүүдээ папараццицдаас хамгаалахыг хичээдэг байв. Пэрис “Би аавынхыы энэ үйлдэлд тун дурамжхан ханддаг байсан. Яагаад заавал ийм баг зүүх ёстойгоо би ойлгодоогүй байв. Гэхдээ одоо аавыгаа яагаад бидний нүүрийг халхалдаг байсныг ойлгож байна. Тэр биднийг л хамгаалахыг хүсдэг байж. Тэр бидэнд өөрт нь хүүхэд нас гэж байгаагүй гэж ярьдаг байв. Үргэлж л дуу бичлэгийн студэд цагийг өнгөрүүлж, үеийнхэнтаэйгээ тоглох зав гардаггүй байсан гэдэг. Тиймээс аав маань биднийг хүүхэд насныхаа баяр баясгаланг эдлээсэй гэж л хүсч байсан байна ” хэмээн ярьжээ.
WORD.MN О.Одсар