“Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг чансаатай байх үед буюу 2000 онд миссээр тодорч байсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав сэтгүүлч мэргэжлээр БНХАУ-д магистр хамгаалсан нэгэн. Түүний унаган мэргэжил нь сэтгүүлч. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын сэтгүүл зүйн ангийг төгссөн.
МАН-ын хоёр генсекийн үүсгэн байгуулж, 100 хувийн хөрөнгө оруулсан “Шинэ дэлхий” телевизэд Ё.Нямжав мэргэжлээрээ ажилладаг бөгөөд телевизийн бодлогыг тодорхойлж, ажилтан авах, халах, эфирт юу нэвтрүүлэх, хэнтэй ямар харилцаа холбоотой ажиллах эсэхийг шийддэг том захирал аж.