Брок Тернер гэх Америк залуу 2016 оны зургадугаар сард бэлгийн хүчирхийлэл хийсэн хэргээр 6 сарын турш хорих ял авчээ. Харин ердөө гуравхан сарын дараа суллагдсан байна. Нью-Йорк дахь Итаса коллежийн Яна Мазуркевич хэмээх 20 настай оюутан Брок болон түүнтэй адил буруу замаар явж байгаа залуусын амьдралыг харуулсан фото төсөл бэлтгэхээр шийджээ. Түүний авсан гэрэл зургууд нийгэмд хүчтэй сануулга өгөөд байна. Ингээд түүний бэлтгэсэн фото төслийг хамтдаа сонирхоцгооё.