Сури Круз ирэх есдүгээр сарын зургаанд Нью-Йоркийн нэр хүндтэй “Sacred Heart” сургуульд орно. Католик шашны охидын энэ сургууль нь 1881 онд байгуулагдсан, жилдээ 39 мянга 265 ам.долларын төлбөртэй юм байна.
Цагтаа Пэрис Хилтон, леди Гага нар суралцаж байсан энэ сургуульд суралцсанаар Сури охин дэг журамтай, зарчимч болж чадах уу? Өөрийн хүслээр юу ч хийж үл болох энэ сургуульд дүрэмт хувцас өмсч, хичээл хийх л ёстой гэнэ. Охидын дурладаг тод өнгийн даашинз, гоё ганган туфль, нүүрээ будах бүгд хориотой аж.
М. ДАВАА /INFO.MN/