Монголын хамгийн чадалтай дуучин, хамгийн боловсролтой эмэгтэй дуучин гэх тодотголыг байнга өмнөө дагуулж байдаг Наран саяхан гэхэд л өмнөд хөршид суралцаж байгаад ирсэн.
Хэдийгээр тэрбээр царай зүс болоод, болосврол хоолойгоороо хаана ч гологдохгүй ч өнөө хүртэл ганц бие яваа. Түүний фенүүд Наранг хурдан нөхөрт гарахыг зөвлөдөг ч дуучин бүсгүй жинхэнэ хайртайгаа гэрлэнэ хэмээдэг аж.
Гэвч дуучин Наран энэхүү хайраа олсон бололтой. Тэрбээр өнгөрсөн Наурызын баяраар казах залуутай сүй тавьжээ. Мөн түүгээр ч барахгүй намрын дунд сарын шинийн арван таванд хуримлахаар болсон гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Ямар ч гэсэн ирэх намрын их найранд Нарангийн хурим багтаж магадгүй байна.