Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй жүжигчин Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness сэтгүүлд өгсөн ярилцлагадаа , түүний ийм сайхан биетэй байгаагын нэгэн нууцыг задалсан байна.
Төрснийхөө дараа өгзөг болон гэдэсний булчин чангалж, унжсан арьсаа хэвэнд нь оруулдаг 3 дасгалыг олон нийтэд дэлгэжээ. Эдгээр 3 дасгал хийхэд хялбар ч, үр дүнтэй гэж тэрээр хэлсэн байна.
Дасгал 1 Хийх арга:
– Дээш харан хэвтээд , хөлөө өвдгөөр нь хагас нугалсан байдалтай дээш өргөнө. Хөлөө өргөхдөө амьсгаа авч, гаргахдаа хөлөө нэг доош буулгана. Буулгасан хөлөө эргэн дээш өргөөд амьсгаа аваад нөгөө хөлөө буулгана.
– Хоёр хөлөндөө ээлжлэн хийх бөгөөд 1 минутын турш дасгалыг гүйцэтгэнэ.
Энэ дасгалыг хийснээр гуяны урд булчин болон гэдэсний булчин чангарна.
Дасгал 2: Хийх арга:
– Дээш харан хэвтээд өвдөгөө нугална. Гуяны хэмжээтэй адил байхыг анхаараарай. Өгзгөө шахан , гүүр болох мэт биеэ аль болох дээш өргөнө.
– Энэ байрлалд 1 секунд бариад эхний байрлалд очно. 1 минутын турш дасгалыг хийж гүйцэтгэнэ.
Энэ дасгалыг хийснээр гуяны гадна тал болон өгзөгний булчин чангарна.
Дасгал 3 Хийх арга:
– Хажуу тийш харан хэвтээд, өвдгөө хагас нугална. Одоо хясаа нээгдэж байгаа мэт өвдгөө аль болох дээш чиглэлтэй болтол өргөнө.
– Аажуухан доош буулгана. Энэ дасгалыг тал бүртээ 30 секунд хийнэ.
Энэ дасгалыг хийснээр гуяны дотор талын булчин чангарч, нуруу болон гэдэсний булчинд ачаалал өгнө.