Келли О’Коннелл өөрийн тэжээвэр нохой Чарлитайгаа 15 жилийн турш нөхөрлөөд байгаа аж.
Энэ сарын эхээр О’Коннеллийн хурим болсон ба түүний хувьд Чарли хуримынх нь салшгүй нэгэн хэсэг нь байв . Харамсалтай нь түүний сайн найз тархины хорт хавдар тусан бие нь муудаж явах ямарч тэнхэлгүй болжээ. Гэсэн ч сүйт бүсгүй найзыгаа үлдээхийг хүсээгүй тул өөрөө тэврэн гэрчлэлийн хэсэгт очсон байна.
Энэхүү агшныг авсан гэрэл зурагчин Jen Dziuvenis хэлэхдээ: О’Коннеллийн хажууд найз Чарли байх нь хамгаас чухал болох нь илхэн харагдаж байсан гэжээ.
Бүсгүй хожим дурсахдаа: хуримын зочид маань бүгд л надад өргөлцөхийг хүсч байсан. Энэ нь миний хувьд өмнө хэзээ ч харж байгаагүй хайрын нэгэн хэлбэр байсан. Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон хэмээжээ.
Хуримын ёслолын дараа О’Коннелл “Чарли минь чи энд байна. Чи үнэхээр чадлаа” гэж хэлсэн байна.
Чарли хуримын дараагийн долоо хоногт нас барсан юм. Хамгийн нандин мөчөө хамгийн сайн найзтайгаа хуваалцах нь юутай ч зүйрлэшгүй жаргал билээ.
Эх сурвалж: Zone.mn
Б.Гарьд