Попын хаан Майкл Жексоны 18 настай охин Пэрис Жексон найз залуугийнхаа хамтаар тун ч өвөрмөц зураг авалтанд оролцжээ.
Пэрис Жексон, “Стрит Драм Корпс” рок хамтлагийн бөмбөрчин, 26 настай Майкл Сноддитэй үерхдэг агаад саяхан залуу хос оддын фото зурагчин Трой Женсоны урилгаар өвөрмөц зураг авалт хийлгэсэн байна. Харин залуу бүсгүй жаахан охин байхаа больсон гэдгээ тод нүүр будалт, задгай хувцаслалт, өвөрмөц дүр төрхтэйгөөр зургаа авахуулснаараа илтгэсэн юм.
Зарим зурган дээр түүний найз залуу бүрэн нүцгэлжээ.
Залуус зураг авалтын үеэр бие биетэйгээ их л дотно байж, заримдаа зураг авч байгааг ч умартан ихэд чөлөөтэй байсан талаар зурагчин нь ярьсан байна.
У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn