Польш улсын Краковт оршин суух эгч дүүсийн урласан хүзүүний ороолт энэ өвөл хамгийн их сонирхол татсан магадгүй эрэлттэй бүтээгдэхүүн болох бизээ.
Селина болон Маяа Дебовская нарын “Celapiu” студийн энэ өвлийн коллекци болох хүзүүний ноосон ороолтууд нь 140-175 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж. Амьтдын чихмэлийг санагдуулам эдгээр хүзүүний ороолт нь гар аргаар хийгдсэн бөгөөд жижиг хэсгүүдийг гойд анхааран урласан тухай эгч дүүс ярьсан байдаг.
Өвөл болон хавар намрын хувцсандаа донжийг нь тохируулан өмсөх аваас хамгийн дэгжин хийгээд дулаахан гоёл болох ажээ.
Гар аргаар хийгддэг гэдгээрээ онцлог уг ороолтыг үйлчлүүлэгчийнхээ захиалгын дагуу хийх ба хоёроос дөрвөн долоо хоногийн дотор бүтээгдэхүүн гардаг байна.
И.МӨНХЦЭНГЭЛ