Аль хэдийнэ олны танил болчихсон томоохон загварын айконуудыг түр хойш тавья. Харин залуухан, халуухан загварлаг бүсгүйчүүдтэй чамайг танилцуулмаар байна. Тэдний ертөнцөөр нэг нэгээр нь сайтар аялвал сонирхолтой бас биднээс тийм ч их ялгагдахааргүй байгаа. Зүгээр л мөрөөдлийнхөө төлөө л явж байгаа хүмүүс юм.
1. Negin Mirsalehi – @neginmirsalehi
Амстердамд төрж өссөн загварын блогч бүсгүйн ертөнцөөр аялаарай. Өөрийнх нь хувьд даган дуурайдаг загварын айкон байхгүй бөгөөд хүн бүрээс бүр энгийн хүнээс ч хувцаслах санаагаа авдаг. Тэрээр Harem pants буюу доор суудалтай, өргөн өмдийг хэзээ ч өмсөхгүй гэж боддог байна.
2. Carrie Harwood – @wishwishwish
Загварлаг байхыг хүсэгч бүх бүсгүйчүүдийн шүүгээнд сайн чанарын савхин хүрэм заавал байх хэрэгтэй хэмээн инээмсэглэн хэлэх бүсгүй бол Кэрри. Тэрээр загвар өмсөгчид шиг урт хөл, гуалиг биегүй ч гайхалтай загварлаг харагдаж чаддаг Англи бүсгүй юм.
3. Jenn Im – @imjennim
Лос Анжелост амьдардаг энэхүү Солонгос бүсгүй инстаграм гэхээсээ илүү Youtube дээрх влогоороо алдартай. Үзэгчидтэй нээлттэй байж, амьдралынхаа чухал асуудлыг хүртэл хуваалцдаг эелдэг хөөрхөн бүсгүйг дагагч 1 сая гаруй хүн байна. Чи ч гэсэн дагавал харамсахгүй шүү.
4. Danielle Bernstein – @weworewhat
Инстаграм нь 1,2 сая дагагчтай хэрнээ 22-хон настай мундаг бүсгүйтэй танилц. 18 настайдаа гудамжны загварын блогоо эхлүүлж байсан ба инстаграм дээр амжилттай байхыг хүссэн бүх хүмүүст хандан өдөрт 6-аас доошгүй сонирхолтой пост оруулж байх хэрэгтэй шүү хэмээн зөвлөсөн байна.
5. Диана Коркунова – @diana_korkunova
Дээрхээс ялгаатай нь тэр ямар ч загварын блог ажиллуулдаггүй бөгөөд энгийн л фото модель бүсгүй юм. Гэхдээ түүний хувцаслалт олон бүсгүйчүүдэд санаа өгдөг нь гарцаагүй. Түүний хувцаслалтыг илэрхийлэх 3 үг – орчин үеийн, биед эвтэйхэн бас залуулаг.
6. Shea Marie – @peaceloveshea
“Хоолныхоо зургийг авч инстаграмдаа хийхээс өмнө би идэж чаддаггүй шүү дээ” хэмээн хошигнох мөрөөдлөө биелүүлсэн бүсгүйг хүлээн аваарай. Түүний хувьд хэзээ ч өөрийнх нь хувцаслах хэв маяг карьер болж, том брэндүүдтэй хамтран ажиллаж, дэлхийгээр аялж, урам зоригоор дүүрэн олон хүмүүстэй уулзуулах боломж олгоно хэмээн төсөөлөө ч үгүй гэсэн.
7. Brooke Testoni – @brooketestoni
Саяхнаас алдарт Pandora –тай хамтран ажиллаж эхэлсэн хувцас загварын блогч Брүүк Австрали улсад амьдардаг. Түүний хувцаслах хэв маяг, уур амьсгал нь ихэвчлэн 30-аад насныхны сонирхлыг татдаг.
8. Nadia Fairfax – @nadiafairfax
Спортлог гэр бүлд төрж өссөн Надя их сургуулиа сэтгүүлчийн мэргэжлээр дүүргээд спортын сэтгүүлчээр ажиллана хэмээн боддог байжээ. Гэтэл энэ нь түүний жинхэнэ хүсэл мөрөөдөл биш байсан учраас өөрийгөө олохоор хэчнээн сараар хийсэн эрэл хайгуул нь түүнийг Сиднейд авчирчээ. Нэг хэсэг алдартнуудын хувийн стилист хийж байсан ба блогч болохоосоо ч өмнө инстаграм дээрээ 20 мянган дагагч цуглуулчихсан байсан. Харин одоо 115 мянган дагагчтай болжээ.