Нэр хүндтэй наадмууд, клипний зураг авалт, ёслолын ажиллагаа гээд хаана ч хамгийн этгээд гаж хувцаслаж олны анхаарлыг татдаг байсан Лейди Гага хувцас сонголтын тал дээр бүрэн шинэчлэлт хийжээ.
Махан даашинз, аварга том өндөг, өсгийгүй өндөр өсгийт зэрэг түүний этгээд сонирхолтой хувцаснаас тэс өөр стилийг Гага сонгожээ. Хатагтай Гага өнгөрөгч “Алтан бөмбөрцөг” наадмаас хойш илүү “зөөлөн” дүр төрхтэй болсон.
Өнгөрөгч сард тэрбээр бэлхүүс ил гаргасан богино майк, бараг майкнаасаа ч богинохон шоорт өмсөх болсон билээ. Үргэлж нэг загварын шоорт, майк өмсөх болсон нь хэн бүхэнд илхэн байлаа.
Үсээ гол төлөв боож, хар шилээр гоёсон Лейди Гага өмнөх төрхөөсөө огт өөр хүн шиг л харагдаж байна.
Түүний загварын хандлага шинэхэн цомгоос нь хүртэл мэдрэгдэж байгаа билээ. “Joanna” хэмээх цомгийн анхны дуу болох “Perfect illusion” нь сонсогчдод хүрээд байгаа билээ.