Мөнхийн содон болзоог эрэлхийлж байдаг Холливуудын залуу хосууд Жастин Биебер, Селена Гомез нар энэ долоо
хоногийг нисдэг тэргээр зугаалж, сонирхолтой болзоо хийж эхлүүлжээ.
Хосууд нисдэг тэрэгтэйгээ Канадын үзэсгэлэнт хүрхрээнүүдийн дээгүүр нисч, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Сонирхолтой болзоогоо дуусгасан тэд Жастины төрөлх хот Стратфордод хүрэлцэн очсон гэнэ.
Дуучин, жүжигчин Селена шинэ кинондоо тоглоод тун завгүй, харин Биебер шинэ цомгоо худалдаанд гаргах гээд ажил ихтэй байгаа хэдий ч, тэд романтик болзооныхоо цагийг тусгайлан зохицуулсан бололтой.
Л. Алтан-Эрдэнэ