АНУ-ын “CBS Studios International” компанийн “America’s Next Top Model” реалити шоуны Монгол хувилбар хийгдэхээр болжээ. Тодруулбал Америкийн алдарт загвар өмсөгч Тайра Банксын хөтөлдөг загварын шоуны монгол хувилбарыг ирэх арваннэгдүгээр сард хийхээр болжээ.
Тус шоуны албан ёсны эрхийг Боловсрол суваг телевизийн хамт олон авсан байна.
Дэлхийн 170 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлдэг уг реалити шоу нь Монголын телевизийн салбар дахь гурав дахь томоохон хэмжээний шоу гэдгийг албаныхан онцоллоо.
Б.Сансар
olloo.mn